Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз болон Европын Холбооны орнуудын бусад элчин сайд, төлөөлөгчид 5-р сарын 19-ний өдөр Ханбогд Кашимер ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр болон компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Ханбогд Кашимер ХХК-ийн үйлдвэр, оффис нь нарны цахилгаан үүсгүүрийг ашиглаж хүлэмжийн хийг жилд 25,531,2 киловатаар бууруулж, 796 ширхэг мод тарьсантай тэнцэх агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэрээ оруулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна.
Ханбогд Кашимер ХХК нь “Women Owned” тохирлын тэмдэгтийг авсан бөгөөд бүтээгдэхүүний сав баглаа боодолд энэхүү тохирлын тэмдгийн шошго байрлуулах талаар тайлбарлан санал солилцлоо.
Ханбогд Кашимер ХХК-ийн ерөнхий захирал, Монголын хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар Ч. Ганцэцэг болон Европын Холбооны Элчин сайд, төлөөлөгчид байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын боломж, санхүүгийн дэмжлэг болон ноос ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа.
Comments