МҮХАҮТ бизнес эрхлэгчиддээ зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаа “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” хийлээ. Тус арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Эмэгтэйчүүд маань улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаа бөгөөд жижиг дунд, бичил бизнесийн салбарт түлхүү гар бие оролцож, баялаг бүтээж байна. Та бүхэн SheTrades Mongolia Hub-р дамжуулан бизнесийнхээ сүлжээг өргөжүүлэн хамтдаа амжилт өөд тэмүүлж, тус төвийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь та бүхний ажилд тодорхой хувь нэмэр оруулж, бизнесийн үйл ажиллагаанд нь шинэ хуудсыг нээнэ гэдэгт найдаж байна" хэмээгээд оролцогчдод бизнесийн амжилт хүсэв.
Арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх SheTrades Mongolia Hub, ОУХТ- өөс зохион байгуулагддаг сургалт, семинар, экспортын гарц, санхүүжилтийн шинэ боломжуудын талаар, Азийн сан ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформ, мөн Голомт Банктай хамтран хэрэгжүүлж буй Women Owned тохирлын тэмдэгтийн тухай тус тус танилцууллаа.
Comments