МҮХАҮТ нь гишүүдийнхээ тоог нэмэх, үйл ажиллагаа, үйлчилгээгээ сурталчлан таниулах, шинэ гишүүддээ гэрчилгээг нь гардуулах ажлын хүрээнд “Member Care” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 оны 2-р улиралд шинээр элссэн гишүүдийн гэрчилгээг гардуулахын зэрэгцээ МҮХАҮТ Голомт банк хамтран хэрэгжүүлж байгаа Women owned тохирлын тэмдэг авсан аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээг гардууллаа.
Арга хэмжэний үеэр Women owned тохирлын тэмдэг авсан Ханбогд кашимер, ЗУЗУ, Жи Эс Эккаунт ТМЗ, Юнитакс Тин, Эдүкэйтэд энтерпрайз, Эгүлэн Пос, СИ ЭС ЭЛ ХХК, Сабакс зэрэг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн гаргаж, үйлчилгээнүүдээ танилцууллаа.
Comments