Бидний тухай
Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран үйл ажиллагааны зорилго, эрхлэх асуудлын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бүтээмжийг дээшлүүлэх, тогтвортой санхүүжилтыг дэмжих зорилгоор хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Women Owned” эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн шошго, тохирлын тэмдгийг санаачлан 2023 оны 11 дүгээр сард албан ёсоор зах зээлд танилцуулсан.Энэхүү шошгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч байгаа зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгыг агуулж байна.
“Women Owned” бизнес эрхлэгч эмэгтэй тохирлын тэмдгээр дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллах бодлогынхоо хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулахаас гадна цаашид жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Women owned
Бид байгууллагын хөгжил, хамт олны бүтээлч санал санаачлагыг дэмжин хөгжүүлэх, тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг түгээж удирдлагын сайн тогтолцоотой аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.
Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
Голомт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын ууган арилжааны банкнуудын нэг юм.
МҮХАҮТ нь 2024-2027 онд хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх эрхэм зорилготой.
Эс Эф Си Эс ХХК нь менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэхээр 2014 онд байгуулагдсан. Манай компани Менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага - 1-р хэсэг: Шаардлага стандартаар ISO/IEC 17021-1:2015, Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага ISO/IEC 17065:2012 стандартаар тус тус баталгаажуулалт хийхээр төрөөс итгэмжлэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний байгууллага юм.
Олон улсын худалдааны төвийн дэргэдэх SheTrades Hub нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох зорилготой хамгийн том сүлжээнд Монгол улс нэгдэж, МҮХАҮТ-ын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Women owned шошго авсан АНН-үүдээ тус хөтөлбөрт хамруулж байна.