Шалгуур үзүүлэлт
Тохирлын тэмдгийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд
-
2 ба түүнээс дээш эзэмшигчтэй компанийн хувьд нийт энгийн хувьцааны 50-с дээш хувийг нь нэг буюу түүнээс дээш тооны эмэгтэй эзэмшдэг байх
-
Нийт ажилтны 50-с дээш хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байх
-
Дэд захирал, алба хариуцсан захирал, ахлах мэргэжилтэн зэрэг удирдлагын багийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байх
-
Эмэгтэй удирдлага нь компанид хамгийн өндөр гэж тодорхойлогдсон албан тушаалыг хашдаг байх; Жишээ нь: Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга гэх мэт
Хүсэлт гаргасан байгууллагын баримт бичгийн багцад дараах мэдээллийг оруулна:
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /файл буюу зургаар/;
- Байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын зураглал;
- Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, удирдлагын багийн эмэгтэй гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар /файл буюу зургаар/;
- Бизнесийн үйл ажиллагааг илтгэсэн танилцуулга /бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх зурагт мэдээлэл/;
- Компани, аж ахуйн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, нэгжийн удирдлагыг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн тоо, хүйсийн харьцаа /жижиг дунд болон өрхийн бизнес эрхлэгчдэд заавал шаардахгүй;/
- Компанийн дүрмийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тамгатай хэсэг /хуулбарыг баримтжуулсан/.
Баталгаажуулалтын үйл явц
Баталгаажуулах үйл ажиллагааг дараах үе шатуудаар явуулна:
- Хүсэлт, өргөдөл гаргах
- Үнэлгээ хийх
- Дүн шинжилгээ, шийдвэр гаргах
- Тохирлын гэрчилгээ олгох, бүртгэх
- Магадлах хяналт хийх
Хүсэлт илгээх
Хэрхэн Women Owned тохирлын тэмдгийн хэрэглэгч болох вэ?
Бизнес эрхлэгч эмэгтэй та "WOMEN OWNED" тохирлын тэмдэг хэрэглэгч болохын тулд цахимаар хүсэлт илгээх, өргөдөл гаргах, мэдээлэл ирүүлэх ажиллагааг өөрийн бүртгэлтэй цахим хаягаас хандан илгээнэ.
Дараах QR кодыг уншуулах буюу http://system.sfcs.mn/userteampres/new линкээр нэвтрэн заарын дагуу хүсэлтээ илгээнэ үү.